Д.Трамп Японд албан ёсны айлчлал хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-18 11:35:26

ТОКИО. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 5 дугаар сард Японд албан ёсны айлчлал хийж магадгүй байна гэж тус улсын “Sankei” сонин мэдээлжээ.


Д.Трампын айлчлалыг ирэх 5 дугаар сарын 25-28-нд зохион байгуулах боломжийг Японы Засгийн газар хэлэлцэж байгаа аж. Д.Трамп Японд айлчлах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй яриа хэлэлцээ хийхийн сацуу Японы шинэ эзэн хаан болох Нарухитотой уулзах ёстой аж. Нарухитог ирэх 5 дугаар сарын 1-нд хаан ширээнд залах юм.


Sankei” сонины мэдээлснээр, Япон болон АНУ-ын удирдагчид тогтсон ёсоор хамтдаа гольф тоглож, сумо үзэж сонирхох аж. Хамгийн сүүлд Д.Трамп Японд 2017 оны 11 дүгээр сард айлчилсан юм. 

Холбоотой мэдээ