Засгийн газар Хөгжлийн банкийг шалгана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-02-20 16:25:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг хянан, шалгах ажлын хэсгийг ахлах болжээ.

Ажлын хэсэгт Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны төлөөлөл багтжээ. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ сайд, “Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийж, эхний тайлангаа 14 хоногийн дотор танилцуулахыг үүрэг болгосон. Ажлын хэсэг Хөгжлийн банк хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэх, мөн “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлт, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, бүтэц, зохион байгуулалт оновчтой эсэхийг шалгана. Түүнчлэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ хэлэлцээрт шалгалт хийх юм” гэлээ.

Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Хөгжлийн банкны удирдлагатай уулзана.

Холбоотой мэдээ