Багануур дүүрэг Үндэсний лигийн дэд хэсгийг тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-21 12:35:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн дэд хэсгийн улирлын сүүлийн тэмцээнээ хийж буй Багануур баг энэ удаад Өмнөговь аймгийн эсрэг тоглож хожлоо.


Тэд эхний үед тэнцүүхэн тоглосон ч хоёрдугаар үеэс эхлэн Багануур баг илүүрхсээр 92:76-гаар ялав. Багануур багийнхан тоглолтын турш бөмбөгийг ончтой, хурдан дамжуулж байсан юм. Тус тоглолтын шилдгээр 19 оноо, 13 самбар, 4 бөмбөг таслалт, 3 хаалт хийсэн Н.Ганбаатар нэрлэгдлээ. Багануур баг ийнхүү MNBA 21 аймгийн Үндэсний лигийн дэд хэсгийн хүснэгтийг тэргүүлсэн амжилттай улирлаа дуусгасан бол Өмнөговийн баг хоёрдугаар байрт бичигдэж байна.

Холбоотой мэдээ