АНУ болон БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-25 13:50:51

БЭЭЖИН. /Xinhua/. Хоёрдугаар сарын 19, 24-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон Америк-Хятадын ээлжит хэлэлцээний явцад худалдааны маргаантай асуудлуудыг зохицуулахад ихээхэн ахиц дэвшилд хүрчээ. Энэ тухай "Xinhua" агентлаг Хятадын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.


Тус агентлагийн мэдээлснээр, талууд оюуны өмчийн эрхийг хамгаалах, технологийн экспорт, тарифын бус саадыг арилгах, мөн үйлчилгээ үзүүлэх салбарт гарсан маргааныг зохицуулах, хөдөө аж ахуй болон валютын ханш зэрэг чухал асуудлуудыг шийдэхэд ахиц дэвшилд хүрсэн байна. Хоёр орны төлөөлөгчид мөн ахиц дэвшлийг харгалзан худалдааны хэлэлцээний ээлжит үе шатыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна гэж Хятадын төлөөлөгч мэдээлжээ.


Худалдааны салбарт үүссэн маргааныг зохицуулах асуудлаарх Америк-Хятадын хэлэлцээ Вашингтон хотод үр дүнтэй болсонтой холбоотойгоор Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн хэлэлцээ ахиц дэвшилд хүрвэл худалдааны хэлэлцээр байгуулахаар Хятад улсын дарга Си Жиньпинтэй Флорида муж улс дахь өөрийн Мар-а-Лаго эдлэн газарт уулзахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.  


Холбоотой мэдээ