Их аварга Хакүхо 10 даваатай Харү башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-19 17:07:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Сэкиваке Б.Мөнх-Оргилыг давснаар 10 даваатай тэргүүллээ хадгаллаа.


Харин Тамаваши 4 даваа, 6 унаатай болов. Ес дэх өдрийн барилдаанд Озэки Гоэйдог давж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн “Үлэмж биет” гэгддэг Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Озэки Такаясүг хүч бяраар илүүрхэн давж 9 даваа нэг унаатай болов. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Такакейшёод унаснаар 2 унаатай болов. Энэ өдөр өрсөлдөгчдөө давсан Озэки Гойэдо, Такаясү нар 8 даваа, 2 унаатай байна. Озэки асан Котошёогикү 8 даваатай байгаа юм.   

Холбоотой мэдээ