МУГТ Г.Угалзцэцэгийг “Амжилтын хүрэл од” медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-03-25 17:34:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГТ, Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Г.Угалзцэцэгиийн амжилтыг үнэлэн МЗХ “Амжилтын хүрэл од” медалиар шагнаж урамшууллаа.


Тэрбээр, “Цаашдаа улам их хичээх болно. Намайг үргэлж хурцалж байдаг хүмүүстээ баярлалаа. Би дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон. Залуучууддаа хандаж спортлог байгаарай гэж хэлмээр байна. Зөвхөн бодибилдинг гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр 2018 онд Тайландын Чианг Май хотод болсон WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-д оролцож хос алтан медаль хүртсэн юм. Мөн түүний хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож алтан медаль хүртэж байв.  2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.
Тэрээр Монголын бодибилдинг, фитнесийн спортын гурав дахь гавьяат тамирчин бөгөөд эмэгтэй тамирчдаас анхных нь болсон юм.

Холбоотой мэдээ