Монголын Таеквондогийн холбооны шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга тамгаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-03-25 17:45:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар хуучин ЕНБД өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Эрдэнэбаатарыг томилох шийдвэрийг гаргалаа.


Тус холбооны ерөнхийлөгч Д.Энхбат шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатарт ажлын амжилт хүсэн тамга тэмдгийг хүлээлгэн өгөв.

Тэрбээр хүүхэд ахуй цагаасаа таеквондогийн спортоор хичээллэж тив, дэлхийн томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан тамирчны замналаас Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 6 жил тасралтгүй ажилласан боловсон хүчин юм.

Холбоотой мэдээ