“Walt Disney” компани стриминг үйлчилгээ нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-12 14:54:30

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын “Walt Disney” компани “Disney+” нэртэй стриминг үйлчилгээг ирэх 11 дүгээр сарын дунд үеэс АНУ-д нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр энэ салбарт манлайлагч “Netflix”, “Amazon” зэрэг компаниудын өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.


Disney+” үйлчилгээний сарын төлбөр 6.99 ам.доллар байх бөгөөд энэ нь гол өрсөлдөгч “Netflix” компанийн стриминг үйлчилгээний төлбөрийн /12.99 ам.доллар/ тэн хагастай тэнцэх хэмжээ ажээ.


Энэхүү үйлчилгээг бүх насны хүмүүст санал болгож байгаа бөгөөд “Disney, Pixar, Marvel, Star Wars”, National Geographic” зэрэг үзэгчдийн дуртай контентуудыг толилуулах юм. Үүний зэрэгцээ ухаалаг зурагт, таблет, гар утас зэрэг төхөөрөмждөө холбон ашиглах боломжтой гэнэ. 

Холбоотой мэдээ