Азийн эдийн засаг тогтвортой өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-15 14:12:01

ТОКИО. /Reuters/. БНХАУ-АНУ-ын худалдааны маргаанаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг үл харгалзан Ази тивийн эдийн засаг тогтвортой өсөх төлөвтэй байгаа тухай Азийн хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн даваа гарагт мэдэгдэв.


“Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын худалдааны маргаан БНХАУ-ын өсөлтөд саад тотгор учруулж байна” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Такэхико Накао сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 


Т.Накаогийн хэлснээр, Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах нь жам ёсны үзэгдэл ажээ. 

Холбоотой мэдээ