Алла Пугачёвагийн хамгийн алдартай дууг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-15 14:37:59

МОСКВА. /РИА Новости/. "Миллионы алых роз" хэмээх дууг Оросууд дуучин Алла Пугачёвагийн хамгийн алдартай дуу гэж үзэж байгааг “Research@mail.ru” судалгааны цахим хуудсаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


"Позови меня с собой" хэмээх дуу нь жагсаалтын 2 дугаар байрт орсон байна. Түүнчлэн түүний хамгийн алдартай дуунуудын жагсаалтад "Этот мир придуман не нами", "Любовь, похожая на сон", "Айсберг" зэрэг дуу нь багтсан байна. Санал асуулгад 12-с дээш насны 2400 хүн оролцжээ. Өнөөдөр дуучин Алла Пугачёва 70 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа аж. 

Холбоотой мэдээ