Мүн Жэ Ин Туркменистанд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-17 12:17:58

АШХАБАТ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Туркменистан улсын төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедов нар лхагва гарагт уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Мүн Жэ Ин гурван өдрийн айлчлал хийхээр мягмар гарагт Туркменистанд хүрэлцэн очсон юм.


“Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт “Огузхан” ерөнхийлөгчийн ордонд болно” гэж Хөх ордноос мэдээлсэн байна. Талууд мэдээлэл холбооны технологи, эрчим хүч, дэд бүтэц зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх ажээ.


БНСУ-ын Ерөнхийлөгчийн гурван улсад хийх айлчлал Туркменистан улсаас эхэлсэн бөгөөд тэрбээр цааш Узбекистан, Казахстанд айлчилна. Эдгээр орон нь Евразийн орнуудтай эдийн засаг, дипломат харилцаагаа сайжруулах Сөүлийн Шинэ умардын бодлогын төв юм.


Пүрэв гарагт Мүн Жэ Ин БНСУ-ын “Hyundai Engineering” компани тэргүүтэй олон улсын консорциумын байгуулж буй петрохимийн үйлдвэрт зочлохоор зүүн нутгийн Туркменбаши боомт хотод очих ажээ. Тухайн өдрийнхөө орой тэрбээр Узбекистан улсыг зорино. 

Холбоотой мэдээ