Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-25 11:24:42

Гёнжү /МОНЦАМЭ/ Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбоо /NEAR/-ны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал БНСУ-ын Гёнсанбүг мужийн Гёнжү хотод болж байна.

Тус хуралд манай улсаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын 39 гишүүн орон нутгийн байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна. Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён хуралд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. 

Манай улсаас нийслэл болон 14 аймгийн 27 төлөөлөгч Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны энэ жилийн хуралд оролцож байна. Энэ удаагийн хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны үр дүн, 2019 оны ажлын төлөвлөгөө, салбар хороог идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ гэж тус холбооны Хэрэг эрхлэх газрын Монгол орон нутаг хариуцсан төлөөлөгч Э.Аззаяа ярилаа.


Холбоотой мэдээ