Жо Байден ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-26 09:41:17

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөнө гэдгээ пүрэв гарагт албан ёсоор олон нийтэд мэдэгдэв.


АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн дүрс бичлэгт, Ж.Байден Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогуудыг хурцаар шүүмжилсэн байна. Мөн тэрбээр, хэрэв Д.Трамп улиран сонгогдвол, АНУ-ын онцлог шинж чанарыг үндсээр нь өөрчлөх болно хэмээгээд, үүнийг зүгээр хараад сууж чадахгүй гэж хэлжээ.


Өдгөө 76 настай Ж.Байден Делавэр муж улсын сенатчаар 36 жил ажиллаж, Дэд Ерөнхийлөгчийн албыг 2009-2017 онд хашиж байсан юм. Тэрбээр Ардчилсан намын сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлсэн 20 дох хүн болсон бөгөөд энэхүү сунгаанд сенатч Элизабет Уоррен, Камала Харрис, Берни Сандерс тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна. 

Холбоотой мэдээ