Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-05-18 11:30:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Төв аймгийн өмнөд хэсгээр өнөөдөр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.


Иймд иргэд, малчид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг ОБЕГ анхааруулж байна.


Мөн Онцгой байдлын байгууллагаас цаг уурын байгууллагын ирүүлсэн сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээллийг үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран  хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 мянга гаруй малчин иргэнд гар утсаар нь мэдээллийг тухай бүрт нь шуурхай хүргэн ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ