Автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-18 18:10:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж Автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор тэмдэглэлээ.

Энэ өдөр нийслэлийн төв талбайд урлаг, спорт, мэдээлэл, сурталчилгааны олон ажил боллоо. 


"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээнд Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчин зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.





Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан лам нарын  хүндэтгэлийн жагсаал  Гандантэгчэнлин хийдээс эхэлж, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрч  Төв талбайд хүрэлцэн ирсэн юм. 


Мөн төв талбайд энх тайвныг бэлгэдсэн  лам нарын бясалгалын флаш моб боллоо.




Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгаа хийв.


“Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” шохойн зургийн уралдаан, монгол ахуй соёлыг сурталчилсан АХА тэмцээн, дугуйн жагсаал боллоо.

                                                                                                              Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ