Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-19 11:08:31

КАНБЕРРА. /BBC/. Австралид бямба гарагт явуулсан бүх нийтийн сонгуульд Ерөнхий сайд Скотт Моррисоны Либераль нам ялалт байгуулжээ.


ABC” сувгийн мэдээлснээр, ням гарагийн өглөөний 10 цагийн байдлаар уг нам Доод танхимын 151 суудлын 74-ыг эзэлж, сөрөг хүчний Лейборист нам 66 суудал, бусад намууд 6 суудал авсан байна.


Сонгуулийн дүнг гарсны дараа Л.Моррисон дэмжигчдэдээ хандан хэлэхдээ, би үргэлж гайхамшигт итгэдэг байсан хэмээгээд, эдийн засгийг хүчирхэгжүүлэх бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ амлажээ.


Лейборист нам дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх боломжгүй болсныг тус намын дарга Билл Шортен хүлээн зөвшөөрч, С.Моррисонд баяр хүргэж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ