Монголын соёл урлагийн байгууллагууд автобустай болов

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-05-21 14:59:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УДЭТ, Улсын Филармонийн Баян Монгол чуулга, Үндэсний Урлагийн Их театрт тус бүр нь 270 сая төгрөгийн үнэ бүхий гурван автобус хүлээлгэн өглөө.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Соёл урлагийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож соёл урлагийг хөгжүүлэх бодлого, санхүүжилт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж тусгасан байдаг.

Энэхүү зорилтын хүрээнд, үндэсний болон сонгодог урлаг, нүүдлийн соёл иргэншлийг төрийн ивээлд байлгаж, бүх нийтийн соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн аялал жуулчлал, гадаадад Монголын үндэсний соёл урлагийг сурталчлах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, монгол контентыг хөгжүүлнэ гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох байгууллагад үүрэг болгосны дагуу ийнхүү Монголын урлагийн байгууллагууд автобустай боллоо.


Холбоотой мэдээ