Монголын Хүүхдийн спортын VI их наадмын футзалын төрөлд оролцох тамирчид тодорлоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-21 23:16:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тамирчин Б.Ганжигүүр, Б.Өнөболд, А.Азжаргал, О.Оргил-Эрдэнэ, Б.ЭнхбатЦ.Бат-Эрдэнэ, Б.Жинзаяа, Э.Тэмүүлэн, Б.Төгөлдөр, Б.Мөнхцэнгэл, Б.Санчир, Т.Тэргэл нар Сэлэнгэ аймгаа төлөөлөн Монголын Хүүхдийн спортын VI их наадмын футзалын төрөлд оролцох эрхтэй боллоо.  

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах футзалын тэмцээн энэ сарын 18-19-ний өдөр Сэлэнгэ аймгийн спортын ордонд болж дээрх нэр бүхий тамирчид ийн амжилт үзүүлсэн байна. Энэхүү аймгийн аварга шалгаруулах тус тэмцээнийг хөл бөмбөгийн спортыг Сэлэнгэ аймагт хөгжүүлэхэд өөрийн хөдөлмөр, авьяас билэг, ухаанаа зориулж явсан, Спортын мастер О.Цогт агсаны нэрэмжит болон жил бүр уламжлал болон явуулдгаараа онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд Сүхбаатар сумын зургаан сургуулийн таван дасгалжуулагчтай 56 тамирчин оролцжээ.

Ингээд тэмцээний тэгш тоглогчоор Сүхбаатар сумын 2-р сургуулийн тамирчин Б.Энхбат, шилдэг тоглогчоор Сүхбаатар сумын 4-р сургуулийн тамирчин Б.Ганжигүүр, шилдэг хаалгачаар Мандал сумын 4-р сургуулийн тамирчин М.Уранбаяр нар тус тус шалгарчээ.

Тэмцээний тэргүүн байрт Б.Энхбаатар дасгалжуулагчтай Сүхбаатар сумын 2-р сургуулийн баг тамирчид шалгарч, Н.Тамир дасгалжуулагчтай Сүхбаатар сумын 4-р сургуулийн баг, О.Оюунбат дасгалжуулагчтай Мандал сумын 4-р сургуулийн 1-р багийн тамирчид удаалжээ.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр спортын мастер Ц.Ганхуяг, шүүгчээр дасгалжуулагч багш Б.Ганбат, М.Шинэбаяр, Ц.Очир-Эрдэнэ, Э.Тамир, У.Мянганбаяр, эмч шүүгчээр Э.Дэлгэрцэцэг нар ажилласан байна.

Уламжлалт тэмцээний хүндэт урилгаар спортын мастер О.Цогт агсаны гэргий Р.Сэр-од, спортын мастер Д.Билэгээ, Д.Даваахүү, Л.Доржбал, Л.Хишигсүрэн, А.Ганболд нарын мастерууд байв.   

Холбоотой мэдээ