Б.Чинзориг БНАСАУ-ын тамирчныг ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-29 18:36:15

“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох Ази номхон далайн бүсийн орнуудын боксын тэмцээний ринг дээр өнөөдөр Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Отгондалай өрсөлдөгчөө ялж амжилтын салхийг хагалсан бол Б.Чинзориг БНАСАУ-ын тамирчныг ялж, ялалтын буухиаг үргэлжлүүлэв.

Дэлхийн чансаанд аман хүзүүдэж байгаа Д.Отгондалай Катарын боксчин Ерсекер Хаканыг ялж хүрэл медалийн болзол хангасан. Дараагийн тулаан нь “Рио-2016” олимпийн эрхийн төлөө тулалдана. Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хийж Ардчилсан Солонгосын тулаанч И Кон Тэг 3:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангаж дараагийн тулаандаа бэлтгэхээр болж өнөөдөр хүч үзэх багийн долоон тамирчин нөхөддөө урам зориг өгч чадлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ