“Улаанбаатарын яриа хэлэлцээ” VI бага хурал маргааш эхэлнэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-06-04 12:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хурал маргааш буюу энэ сарын 5-нд эхэлнэ.


"Новотел" зочид буудалд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд дотоод, гадаадын нийт 200 орчим төлөөлөгч, эрдэмтэн, судлаач оролцох юм. Бага хурлын нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНСУ, БНХАУ, Канад, ХБНГУ зэрэг зарим улсын Засгийн газрын төлөөлөгчид үг хэлэх ба Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн даргаас ирүүлсэн илгээлтийг танилцуулна.


VI бага хурлын хүрээнд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин: Боломж ба сорилтууд”, “Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний динамик” гэсэн үндсэн хоёр хурал болно. Мөн “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв”, "Зүүн хойд Ази дахь хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн залуучууд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн гурван салбар хуралдаан болно.

Холбоотой мэдээ