Си Жиньпиний айлчлалын хүрээнд багц баримт бичигт гарын үсэг зурна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-05 09:13:34

МОСКВА. /RIA Novosti/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний ОХУ-д зургадугаар сарын 5-7-нд хийх айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд 30 орчим баримт бичигт, мөн стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх тухай мэдэгдэлд гарын үсэг зурна. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ.


“ОХУ болон БНХАУ-ын удирдагчид хэлэлцээ хийснийхээ дараа шинэ эрин үе рүү орж байгаа хоёр талын иж бүрэн түншлэлийн харилцаа болон стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан мэдэгдэлд, мөн орчин үеийн эрин үед стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх тухай мэдэгдэлд гарын үсэг зурна” гэж Ушаков мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, Хятад улсын даргын айлчлалын хүрээнд мөн Засгийн газар хоорондын болон арилжааны багц баримт бичигт гарын үсэг зурах аж.


Холбоотой мэдээ