ЖДҮХС уртасгасан цагаар ажиллаж байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-06-08 14:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сан (ЖДҮХС) энэ амралтын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.


ЖДҮХС-гаас зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн материалыг өнгөрсөн сарын 27-ноос эхлэн хүлээн авч байна. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 70 тэрбумын санхүүжилт хүссэн 336 төслийг иргэн, аж ахуйн нэгжүүд ирүүлжээ. Мөн 1490 гаруй хүн төслийн материал бүрдүүлэхтэй холбоотой зөвлөгөө авсан байна. Харин орон нутгуудад 89 төсөл санхүүжүүлэх 6.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ.


Цаашдаа зээлийн хүсэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй, түргэн шуурхай үйлчлэхийн тулд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллахыг ХХААХҮ-ийн сайд үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ