Хусит босогчдын таван дроныг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-14 16:21:39

КАИР. /REUTERS/. Саудын Арабын Хамис Мушаит хот болон Абха нисэх онгоцны буудал руу Йемены хусит босогчдын илгээсэн таван дроныг Саудын Арабын Агаарын батлан хамгаалах хүчнийхэн амдан зогсоолоо гэж тус улсын тэргүүлсэн эвслийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


Одоогийн байдлаар Абха нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тухай албаныхан мэдэгдэв.


Өмнө нь хусит босогчид өөрийн мэдлийн "Masirah" телевизээрээ дамжуулан "Абха нисэх онгоцны буудалд дроноор цохилт өгсөн" гэж мэдээлж байсан билээ.

Холбоотой мэдээ