Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-17 12:23:47

МЕХИКО. /Reuters/. Мексикийн холбогдох албаны төлөөлөгчид бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилсан талаар тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хамгийн олон хүн баривчилсан тохиолдол энэ болжээ.


Мексикийн Үндэсний шилжилт хөдөлгөөний институтээс мэдээлснээр, зүүн нутгийн Веракруз мужид зогсоосон дөрвөн ачааны машинд гадаадын 791 иргэн байсан ажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн эрх баригчид хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор Мексикийн тал энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байна.


Мөн Гватемал улстай залгаа хилийн дагуу Үндэсний гвардын 6000 албан хаагчаа байрлуулахаа амласан билээ. Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулах 45 хоногийн хугацааг АНУ-ын засаг захиргаа Мексикийн эрх баригчдад зургадугаар сарын 7-нд олгосон юм. 

Холбоотой мэдээ