БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-06-17 14:31:55

СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн онд БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспортын хэмжээ 14.6 тэрбум ам.доллар давсан талаар тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас даваа гарагт мэдээлжээ.


“Эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүний экспортын 2018 оны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.4 хувиар өссөн. Энэ төрлийн бүтээгдэхүүний экспортын сүүлийн таван жилийн өсөлтийн дундаж хувь 21 байсан” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.


Өнгөрсөн онд БНСУ 6.3 тэрбум ам.долларын үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, 4.7 тэрбум ам.долларын эм тариа, 3.6 тэрбум ам.доллаpын эмнэлгийн тоног төхөөрөмж тус тус экспортолжээ. Энэ нь хөгжмийн “K-pop” урсгалын хөгжил болон БНСУ-ын эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өсөлттэй холбоотой ажээ.


БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч орон нь Хятад бөгөөд нийт 2.6 тэрбум ам.долларын гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авжээ. Харин эрүүл мэндийн холбогдолтой бүтээгдэхүүнүүдийн экспортыг Европ, Япон, Хятад тэргүүлсэн байна.

Холбоотой мэдээ