АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-18 14:28:30

ВАШИНГТОН. /AP/. Цагаачлалын хямралтай тэмцэхэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаатай холбоотойгоор Сальвадор, Гватемал болон Хондурас улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа АНУ-ын эрх баригчид зогсоохоор төлөвлөж байна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ.


“АНУ-ын хил дээр ирж буй хууль бус цагаачдын тоог бууруулахад чиглэсэн буй арга хэмжээнүүд нь бидний сэтгэлд хүрэх хүртэл тус гурван улсад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрүүдэд шинээр санхүүжилт олгохгүй. Конгресстой хамтран бид санхүүжилтийг бусад тэргүүлэх чиглэлүүдэд дахин хуваарилна” гэж Морган Ортэгус мэдээлсэн байна.


Гэхдээ “өмнө нь баталсан тусламжийн хөтөлбөр болон хэлэлцээрүүдийг одоогийн түвшинд санхүүжүүлсэн хэвээр байх аж.


Төв Америкийн дээрх гурван улсад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсооно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь нэг бус удаа мэдэгдсэн билээ.  


Холбоотой мэдээ