УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-28 17:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.


Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгах захирамж гаргажээ. Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг УИХ-ын гишүүдэд даалгасан байна.

Холбоотой мэдээ