Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-09-19 11:39:47

Аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 6. Санчир гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, шар нохой өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд