Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд сургалтын төхөөрөмж хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-07-18 16:20:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун энэ сарын 17-нд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд компьютер, проектор, зориулалтын дэлгэц, утасгүй өсгөгч зэргийг хандивлалаа. 

Тэрбээр, “Монголын хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулахад тоног төхөөрөмж дутмаг байдаг тухай би сонссон. Үүнээс үүдэн сургалт хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон малчдад өгөөжөө өгч чаддаггүй. Харин энэхүү төхөөрөмжийн тусламжтай зохион байгуулсан сургалтууд орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр дүнгээ өгч, тэдний амьдралын чанарт ахиц гараасай гэж хүсэж байна” гэв.

Холбоотой мэдээ