Лондонд амьтны эрх хамгаалагчдын жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-27 17:38:23
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /Plantbasednews/. Их Британийн нийслэл Лондон хотод 12 мянга гаруй веган хүн /ногоон хоолтон, амьтны эрхийн төлөө тэмцэгчид/ жагсаал хийжээ.


Сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн олон амьтны эрхийн төлөө тэмцэгч болон идэвхтэн оролцсон жагсаал энэ болжээ. Энэхүү жагсаалыг амьтны эрхийг хамгаалагч “Surge” болон “Animal Rebellion” байгууллага хамтран зохион байгуулсан байна.


Өнгөрсөн жил Их Британийн 25 хотод зохион байгуулсан амьтны эрхийг хамгаалах жагсаалд нийт 28 мянга гаруй амьтны эрхийн төлөө тэмцэгч, идэвхтэн оролцсоноос Лондон хотын жагсаалд 10 мянга гаруй идэвхтэн оролцжээ.

Холбоотой мэдээ