Политехникийн коллеж "Цэрэгжилтийн танхим"-тай боллоо

Фото
munkhzul@montsame.mn
2019-09-13 12:27:58
Баянхонгор /МОНЦАМЭ/. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Баянхонгор аймгийн ЗДТГ, Цэргийн штаб энэ сарын 11-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Мөн өдөр Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бол орой нь аймгийн Баганат талбайд "Мартах учиргүй 1939 он" үдшийн цэнгүүнийг зохион байгуулсан байна.
Ойн хүрээнд "Цэрэгжилтийн танхим"-ыг аймгийн Политехникийн коллежид тохижуулж, нээлтийг мөн өдөр хийжээ. Нийтдээ 5 сая төгрөгийн өртгөөр бий болж буй энэхүү танхим нь хүүхэд залуусыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, батлан хамгаалах салбарын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг хэлж байна
Тус танхимд Монгол Улсын цэрэг, батлан хамгаалах салбарын түүх, орчин цагийн батлан хамгаалах салбарын ололт амжилт, бодлого, үйл ажиллагааг илтгэсэн зурагт хуудас, самбар, цэрэг, армийн эдлэл, хэрэглэлийг байрлуулжээ.
Ташрамд, 2018 онд аймгийн төвийн "Номун далай" цогцолбор сургуульд энэхүү танхимыг байгуулж байсан бөгөөд Политехникийн коллеж "Цэрэгжилтийн танхим"-тай хоёр дахь сургууль болж байна.