Аки башёг Окиноүми найман даваатайгаар тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-16 11:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 8 дахь өдрийн барилдааны дараа Окиноүми 8 даваатай ганцаараа тэргүүлж байна.


Тэрбээр энэ өдөр Оношог ёрикири мэхээр давж 50 хувийн амжилтаа хийсэн юм. Мэргэжлийн сумо бөхийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 5, 6, 7 дахь өдөр Асанояма, Дайейшо, Томоказе нарт дараалан унасан юм. Тэрбээр өвдгөндөө бэртэл авсан учраас 2 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай болсноор 8 дахь өдрийн барилдаанд Тамавашитай барилдалгүй башёг орхилоо. Тамаваши Б.Мөнх-Оргил 5 даваатай болов.


Гүржийн бөх Озэки Точиношин энэ өдөр Шодайг цукиотоши мэхээр давж 3 даваа, 5 унаатай болсон бол Озэки Гойэдо Томоказед хатакикоми мэхээр ойчиж 3 унаатай болов. Сэкиваке Такакейшо 8 дахь өдрийн барилдаанд Митакэүмиг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 6 даваатай байна. Азүмарюү С.Тодбилэг энэ өдөр Дайшоход унаснаар 4 даваа, 4 унаатай боллоо.


Аки башёд барилдаж байгаа монгол бөхчүүдийг зиндаа тус бүрээр нь танилцуулахад,

Жюүрёо-д: Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-3, Б-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-4, З-6 Миторюү Б.Төрболд 3-5, З-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-3, З-12 Сэйро А.Өнөболд 2-6

Макүшита-д: Б-1 Араваши Э.Дөлгөөн 2-2, З-5 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-2, З-14 Сакигакэ Я.Баттүшиг 4-0, З-19 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-1, З-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0, Б-34 Гоочёозан Д.Ууганбаатар 3-1, Б-36 Кагамио Б.Нанжид 4-0, Б-43 Роога А.Амарсанаа 3-1

Санданмэ-д: З-17 Ёошёояма Б.Анхбаяр 2-2, Б-46 Саданохикари Д.Наранцогт 4-0

З-60 Дайтэнма Н.Чинзориг 3-1

Жонокүчи-д: Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 3-1

Холбоотой мэдээ