Д.Трамп, Си Жиньпин нарын уулзалт хойшлогдож магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-07 13:02:05

ВАШИНГТОН. /Reuters/.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын худалдааны завсрын хэлэлцээрт гарын үсэг зурах хугацаа 12 дугаар сар хүртэл хойшлогдож магадгүй байна .


Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, одоогоор уулзалт хийх нөхцөл болон уулзалтыг хаана зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Европ болон Азийн хэд хэдэн орныг тэр дундаа Швед болон Швейцарт талуудын уулзалтыг зохион байгуулах боломжийг судалж байна.


Хоёр улсын удирдагчид байнгын харилцаа холбоотой ажиллаж байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ