Хэлмэгдэгсдийн хөшөөний орчим жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-15 14:03:54

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2 “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/287 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар  Монголын Үндэсний музейн үзмэрийг хамгаалах, үйлчлүүлж буй гадаад, дотоод иргэд, олон нийтийн аюулгүй байдал, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөө орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Нийслэл, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлсийн жагсаалтад орчон соёлын үл хөдлөх дурсгалын орчимд жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлт гаргасн иргэдийн эрхийг хангаж, жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгож байхыг дүүргүүдийн Засаг даргад үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ