“Ойрад” театрынхан өвөл цагийн нээлтээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-11-15 15:45:42

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид энэ сарын 14-19-ны өдрүүдэд өвөл цагийн нээлтийн тоглолтуудаа толилуулж байна. Тэд хамгийн эхэнд Монгол Улсын СГЗ Б.Норовын зохиол, УГЖ Л.Ганчимэгийн найруулга "Гурван чимэгтэй наадам" дуулалт жүжгийг тоглосон юм. Тэгвэл өнөө орой 19 цагаас Н.Уранчимэгийн зохиол "Учрахуй" модерн жүжгийг тоглох гэж байна. Тус зохиолыг “Ойрад” театрын уран бүтээлч Б.Мөнхтогтох найруулан тавьж, гол дүрд жүжигчин С.Туяажаргал, дүрүүдэд жүжигчин Б.Мөнхбаяр, дуучин Г.Отгонгэрэл нар болон бүжиг ангийн хамт олон оролцон тоглох аж.

Өвөл цагийн нээлтийн тоглолтууд энэ сарын 19-нийг хүртэл өдөр бүр үргэлжлэх тул Увсчууд та бүхнийг өргөнөөр үзэж сонирхохыг тус театрын хамт олон урьж байна.

Холбоотой мэдээ