Монгол, Вьетнамын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-21 14:28:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнам, Монголын Найрамдлын Нийгэмлэг (ВМНН)-тэй хамтран Монгол, Вьетнам улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн ёслолыг энэ сарын 18-нд Ханой хотноо зохион байгуулав.


Ёслолд Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг, Үндэсний Ассамблей дахь Вьетнам, Монголын Парламентын бүлгийн дэд дарга Чан Данг Нинь, Вьетнамын найрамдлын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч Бакь Нгок Чиен, ВМНН-ийн Ерөнхийлөгч Хо Суан Хунг болон бусад холбогдох албаныхан оролцов.


Энэ үеэр дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн МҮОНРТ, VTV, VOV-ийн гурван баримтат киног зочдод танилцуулахын зэрэгцээ монгол гэр барьж, Монгол орны байгаль, ахуй амьдрал болон хоёр улсын  харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн нээв. Түүнчлэн монгол оюутнуудын урлагийн үзүүлбэрийг сонирхуулж, Элчин сайд Д.Билэгдорж VOV, VTV-ийн кино багийнханд талархлын бичиг гардууллаа.


Холбоотой мэдээ