Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан эхэллээ.
Хурлыг нээж ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Эрдэнэт хот маань улсын зэрэглэлтэй хот болсон түүхэн цаг үед ээлжит хуралдаан болж байгааг тэмдэглэе. Улсын эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч эдийн засаг сайжирч байгаа хэдий ч 2020 оны Улсын төсвийн тухай хуульд манай аймгаас тэгшитгэж төвлөрүүлэх орлогыг 16 тэрбумаас 29 тэрбум хүртэл өсгөн баталсан, аймгийн төсвийн хүндхэн нөхцөлд ирэх оныхоо төсвийг хэлэлцэн батлах гэж байна” хэмээн онцоллоо.
Тус хурлаар,
2019 оны Үндсэн чиглэлийн биелэлтийн гүйцэтгэл, 2020 оны төлөвлөгөө, ирэх оны
төсөв, Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт
зэрэг зургаан асуудлыг хэлэлцэнэ.