Төрийн банкны шинэ байрыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-12-05 11:06:37

Увс /МОНЦАМЭ/. Тус аймаг дахь Төрийн банкны хамт олон банкны бүх төрлийн үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн, тав тухтай орчинд үзүүлэх боломжтой шинэ байраа ашиглалтад хүлээн авлаа.

Төрийн банкны түүхт 10 жилийн ойн баярын хүрээнд ийнхүү шинэ байртай болсондоо тус хамт олон болон харилцагчид нь баяртай байна. Шинэ байрны нээлтэд төв төрийн банкны удирдлагууд, аймгийн дарга нар, банкны ажилчид, харилцагч иргэд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Төрийн банкны Увс салбарын харилцагчдын дунд урамшуулалт аян зарлаж, 14 харилцагчийг 50 мянган төгрөг хүртэлх шагналаар урамшууллаа.

Төрийн банк нь Монгол Улсын 21 аймаг, 330 суманд 500 гаруй салбар нэгжтэй, 2,9 сая харилцагчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Увс аймгийн хувьд аймгийн төвийн хоёр салбараас гадна 18 суманд салбар нэгжтэй байна.

Холбоотой мэдээ