Улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдэд илүү анхаарал тавьж ажиллахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, эмнэлгийн үйл ажиллагаатай өнөөдөр биечлэн очиж танилцлаа.
Тус дүүрэг нь өнгөрсөн онд эхийн эндэгдэлгүй, 0-5 насны хүүхдийн эндэгдлийг бууруулж чаджээ. Учир нь 2011 оноос НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл хэрэгжсэн нь үр дүнгээ өгч эмнэлэг нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр харьцангуй сайн хангагдсан байна.
Налайх дүүрэг 360 мянган хүн амтай, 4 өрхийн Эрүүл мэндийн төв, 7 хороотой аж. Өнөөдрийн байдлаар хоёр өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн машинтай бөгөөд хүний нөөцийн хувьд эх барих эмэгтэйчүүд, дүрс оношилгооны эмчийн дутагдалтай хэмээн тус төвийн дарга Б.Эрдэнэбат ярьж байлаа. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас энэ сарын 15-ныг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажилласны хүчинд улаанбурханы өвчлөлтийн дэгдэлтийн үеийг даван гарч чадсан. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 5 хүүхэд улаанбурханы өвчлөлтэй хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхэд тус өвчнөөр эндсэн байна.
Улаанбурхан, томуу томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотой зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тариурын автомат шахуурга болон түргэн тусламжийн зориулалттай автомашины асуудлыг шийдвэрлэх, нэмэгдлээр болон илүү цагаар ажиллуулсан эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг олгохыг уулзалтын үеэр хүссэн юм.
С.Ламбаа дарга хэлэхдээ Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгох болсныг дуулгаад, цаашдаа өвчилсөн хүүхдүүддээ илүү их анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Тус дүүрэгт Токуда болон Н.Цэвэгнямын нэрэмжит диализийн тасаг шинээр байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 5 өвчтөн эмчлүүлж байна. Гемодиализийн тасагт шинээр ажиллаж байгаа эмч, сувилагч, техникчийн орон тоог нэмэх, цалингийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг энэ үеэр хэлж байв. Дүүргийн эмнэлэг нь 1954-1980 онд баригдсан дөрвөн үндсэн саланги байранд 165 ортой, 70 их эмч, 120 гаруй сувилагчтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жилдээ 10000 орчим хүнд үзүүлж байна.
Тус спорт цогцолборын барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 60-80 хувьтай байна. Төсөвт хэдийгээр 1.7 тэрбум төгрөг тусгасан ч санхүүжилт орж ирэхгүйн улмаас ажил удааширсан ч компанийхаа нөөц боломжоор барилгын ажлаа зогсоохгүй явуулж байгаа талаар гүйцэтгэгч “Бүрд констракшн” компанийн удирдлагууд танилцуулж хөрөнгө мөнгөний асуудлыг яаралтай шийдвэрлэж анхаарлаа хандуулж өгөхийг хүсэв.