Египетчүүд Гиннесийн амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-12-29 11:59:08

КАИР. /Xinhua/. Египетийн фараон Тутанхамоны хамгийн том хөргийг египетчүүд кофены аягаар бүтээснээр Гиннесийн амжилт тогтоосон байна. Бямба гарагийн өглөө Гиза хотод оршдог Египетийн их музейн гадна цаасан аягуудыг өрж эхэлсэн бөгөөд иргэд аягатай кофенд янз бүрийн хэмжээний сүүг нэмж, гэрэл сүүдрийг өөрчилжээ. 


7260 аягаар бүтээсэн хөрөг зургийн өндөр 10 метр, өргөн 6 метр аж. Египетийн Аялал жуулчлалын сайд Гада Шалабигийн мэдээлснээр, уг зураг гадаадын олон жуулчныг татахад хувь нэмрээ оруулах ажээ. Гиза хотын музей ирэх оны сүүлийн хагаст нээлтээ хийх төлөвтэй байгаа бөгөөд энэхүү музейн үзмэрүүдэд Тутанхамоны олдворууд багтах юм. 


Холбоотой мэдээ