Баян-Өлгийд өвөлжилт хүндэрсэн сум, баг байхгүй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-16 11:19:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өвөлжилтийн байдал харьцангуй сайн, хүндэрсэн сум, баг байхгүй гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар тус аймгийн 130 гаруй  өрхийн 34 мянган толгой мал Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд тавиулаар, 10 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Ногооннуур сумын 18 өрхийн 3500 адуу, 200 үхэр Увс аймгийн Бөхмөрөн сумын Нуурын мухар гэдэг газарт оторт гарчээ.

Түүнчлэн Дэлүүн сумын Хөх сэрхийн нуруу, Дунд голд 22700 толгой мал отроор, 3900 толгой мал тавиулаар өвөлжиж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ