Парисын Их дуулга тэмцээнд 21 жүдоч хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-21 11:08:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн шигшээ багийн эрэгтэй 12, эмэгтэй 9 тамирчин Франц улсын Парис хотноо хоёрдугаар сарын 8-9-нд болох “Их дуулга-2020” тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулиа базааж байгаа юм.


Paris Grand slam-2020 тэмцээнд хүчээ сорих Монголын багийн мэдүүлгийг танилцуулахад, Эмэгтэй жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам , 57 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д  Ц.Наранжаргал /, -78 кг-д О.Мөнгөнцэцэг нар багтжээ. Харин МЖБХ-ны шийдвэрээр эмэгтэйчүүдийн зарим жинд өөрчлөлт оруулж 52 кг-д Л.Сосорбарамын оронд А.Бадамгаравыг, 70 кг-д Ц.Наранжаргалын оронд М.Даваасүрэнг барилдуулах магадлал байгаа аж  


Эрэгтэйчүүдийн багт: 60 кг-д ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдах юм.

Холбоотой мэдээ