Ардчилсан намынхан гэрчийн мэдүүлэг өгөхийг Ж.Болтонд уриалжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-01-27 15:13:31

ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг /импичмент/ шүүх явцын үеэр гэрчийн мэдүүлэг өгөхийг Ардчилсан намынхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтонд хандан уриалсан байна.


"Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөж буй Жо Байденыг мөрдөн шалгах ажиллагааг Украин эхлүүлээгүй тохиолдолд тус улсад үзүүлэх тусламжийг саатуулахыг хүссэн" гэж Ж.Болтон хараахан хэвлүүлээгүй номондоо дурдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэнтэй холбогдуулан Ардчилсан намынхан ийнхүү уриалжээ. Энэ нь Д.Трампын өмгөөллийг сулруулж болзошгүй юм.


Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүх үйл явц даваа гарагийн орой АНУ-ын Конгрессын Сенатын танхимд үргэлжилнэ. Д.Трамп өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ж.Болтоныг гэрчийн мэдүүлэг өгөхийг хүсэхгүй байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийг Ж.Байден болон түүний хүү Хантер нарыг мөрдөн шалгуулахын тулд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шахалт үзүүлэх зорилгоор тус улсад үзүүлэх цэргийн тусламжийг саатуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп импичментийн үйл явцыг “шулмын ан” хэмээн удаа дараа нэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ