Нутаг буцах хүсэлт гаргасан 400 иргэнийг Замын-Үүд боомтоор нэвтрүүллээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-29 12:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдэд дэмжлэх үзүүлэх ажлыг ГХЯ, ЗТХЯ, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. Зөвхөн өчигдөр Буянт-Ухаагаас бусад боомтоор 2400 орчим монгол иргэн хилээр орж ирсэн талаар ГХЯ-аас мэдээллээ. 


БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын хэлтэст нутаг буцах хүсэлт хүсэлт гаргасан 400 иргэн Замын Үүд боомтоор орж ирсэн. Боомтууд дээр зорчигчдод эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх ажлыг Хилийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байна.


Хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэдийг өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх эсвэл www.citizen.gov.mn хаягаар цахим бүртгэлд хамрагдахыг ГХЯ-наас уриалж байгаа юм.


Бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой.


Монгол Улсын ДТГ-уудтай холбоо барих мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.


Холбоотой мэдээ