АНЭУ-д коронавирусээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 14:50:46

АБУ-ДАБИ. /WAM/. Арабын Нэгдсэн Эмират улсад “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаагаар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.


АНЭУ-ын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамны мэдэгдсэнээр, энэ өвчнөөр халдварласан хүний биеийн байдал тогтвортой байгаа аж.


11 сая гаруй хүн ам оршин суудаг Ухань хотод коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэгдэж эхэлсэн тухай БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. БНХАУ-д 6000 орчим хүн энэ өвчнөөр халдварлаж, 130 гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ