Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 16:20:38

МОСКВА. /interfax/. Хотын метронд хоёр хулганын үйрмэг булаацалдан тэмцэлдэж буй агшныг гэрэл зурагтаа буулгаж чадсан Их Британийн гэрэл зурагчин Сэм Роулигийн бүтээл Лондонгийн байгалийн музейгээс зохион байгуулсан уралдаанд амьд байгалийн шилдэг зургаар шалгарчээ.


Гэрэл зурагчин Сэм Роули сайн зураг буулгахын тулд долоо хоногийн турш орой бүр метроны буудлуудад хэдэн цагийг өнгөрүүлсний эцэст энэ торгон агшинг буулгаж чаджээ. Хулгануудын тэмцэл хэдхэн секундын хугацаанд өрнөсөн тухай тэрбээр ярьсан байна. 


Үзэгчдийн таашаалд нийцсэн шагналын төлөө 25 зураг өрсөлдсөнөөс өөр дөрвөн зураг өндөр үнэлгээ авч чаджээ. 


Үзүүлбэрт ашиглагдаж буй орангутан сармагчин, гэрэл зургийг Аарон Гекоски, Их Британи 


Шар цоохор ирвэс зулзагатайгаа хамт анаконда могойг голоос чирж гаргаж байгаа нь, Мишель Зогзоги, Ливан 


Кенийн дархан цаазат газрыг хамгаалагч хар хирсийг халамжилж байгаа нь, Мартин Бузора, Канад 


Норвегийн цагаан цаа бугууд, Франсис Де Андрес, Испани


Холбоотой мэдээ