Крымд халдлага үйлдэх гэж байсан өсвөр насны хүүхдүүдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-19 11:39:00

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Улсын аюулгүй байдлын албаны ажилтнууд Крымийн зүүн хэсэгт оршдог Керчь хотын боловсролын байгууллагуудад үйлдэх гэж байсан хоёр халдлагыг таслан зогсоожээ.


Тусгай албаны олон нийттэй харилцах төвөөс мэдээлснээр, хүчнийхэн 2004, 2003 онд төрсөн өсвөр насны хүүхдүүд болох хоёр сэжигтнийг баривчилжээ. Тэднээс гар хийцийн тэсрэх бөмбөгүүд хурааж авсан байна.


“Тэсрэх төхөөргийг гэрийн тэжээвэр амьтнууд дээр туршиж байсан гэж” ОХУ-ын Улсын аюулгүй байдлын албаныхан мэдээлсэн байна. Одоо сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.  


Холбоотой мэдээ