Хубэй мужид коронавирусээр халдварласан хүний тоо 630-аар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-02-23 09:43:42

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн коронавирусний халдварын 630 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 64084 болсон гэж мужийн эрүүл мэнд, эрүүл ахуйн хороо ням гарагт гарагт мэдээллээ.


Тус хорооны мэдээллээр, Хубэй мужид нэг хоногийн дотор 96 хүн нас барсан бөгөөд 82 нь Ухань хотод бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар 1742 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Бүс нутгийн эмнэлгүүдэд 40127 хүн эмчлүүлж байгаагийн 8853-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа бол 1845 хүний биеийн байдал хүнд байна.   


Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг өвчин дэгдсэнээс хойш халдвар авсан 15299 хүн эдгэрч, 2346 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ