Бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-24 19:59:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/68 дугаар захирамжийн дагуу энэ сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан иргэд, жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хад, гол устай газраар зорчиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

Дашрамд дуулгахад сум дотор чөлөөтэй зорчих боломжтой бөгөөд хот, аймаг, сум хооронд бүх хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаа аж.

Албаныхан “Бид хичээж ажиллах болно. Та бүхэн ч бас хичээгээрэй” хэмээн уриалав. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд нийт 21 цэгт түр хяналтын пост ажиллуулж байга. Эдгээрийн найман цэгт аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, эмнэлгийн ажилтан, албан хаагчидтай хамтран ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ