Тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 14:50:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн талаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

02 дугаар сарын 28-ны өдрийн Сөүл-Иркутск чиглэлийн онгоцоор Монгол Улсын 23 иргэн ирэх тухай мэдээллийг ГХЯ болон Улаан-Үд, Иркутскийн ЭСЯ-наас аймгийн Онцгой комисст мэдээлэл ирүүлсэн байна. Аймгийн тухайд эдгээр хүмүүсийг тусгаарлах байрыг бэлтгэсэн бөгөөд хүлээж авахад бэлэн болжээ.

Өчигдөр буюу 02 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын хилээр дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Тэдгээр иргэдээс гурван хүнийг халдвартын голомтоос ирсэн гэж үзэн сорьцын шинжилгээ авч ХӨСҮТ рүү хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу одоогоор ирээгүй байна.

Мөн БНСУ-ын Бусан хотоос Хиагтын раойнд ирээд байсан Монгол Улсын нэг иргэнийг хүлээн авч тусгаарлан, сорьц шинжилгээг авч ХӨСҮТ-д хүргүүлжээ.

 

Холбоотой мэдээ